




ФЕСТИВАЛЫН ЗОРИЛГО
"ТЭНГЭРИЙН ХУТАГТ" фестиваль нь Дэлхийн энергийн төв хэмээн алдаршсан Хамарын хийдийн байгалийн онцлог болон энэ хийдийг үүсгэн байгуулагч V - р Ноён хутагтын амьдрал, бүтээл туурвилын сүнслэг орог зайг түшиглэн, үндэсний оюун санаа, өв соёл, зан заншил язгуур болон орчин үеийн урлаг, сонгодог уран бүтээл, говь нутгийн байгалийн гоо сайхан, түүнээс авах мэдрэмж, бясалгал,төвлөрөл,гэгээрлийн лекц, ном айлтгал, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх боломжийг нэгэн дор олгохоос гадна үндэсний болон олон улсын зочдод Хутагтын уран бүтээл,гүн ухааныг дэлгэрүүлж, нийгмийн оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

ӨВГӨН СУВАРГА ТАЙЗ
Бясалгалын хөтөлбөр, замчилгаа бүхий сүм хийдийн аялал

ҮЛЭМЖИЙН ЧАНАР ТАЙЗ
Бясалгалын хөтөлбөр, сүм хийдийн аялал
ТЭНГЭРИЙН ХУТАГТ ТАЙЗ

Соёл уламжлалын хөтөлбөр
САРАН ХӨХӨӨ

Ардын дуу бүжиг, урлагийн үзэсгэлэн
ХИЛЭНЦИЙН ХӨНДИЙ

Хүүхэд залуучуудын хөтөлбөр


Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.





Байршлын мэдээлэл

